Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 4-р сарын 1

Метавайз Солюшнс нь hisim.mn веб хуудас, Facebook Messenger чатбот болон бусад цахим сувгаар дамжуулан хэрэглэгчдэд олон улсын eSIM дата үйлчилгээг үзүүлдэг.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү Үйлчилгээний Нөхцөл нь Метавайз Солюшнс-ийн HiSim.mn платформоор үзүүлж буй олон улсын eSIM дата үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Хэрэглэгч энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр үйлчилгээг ашиглах эрхтэй болно.

1.2. "Хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, мэдээлэл авах зорилгоор платформыг ашиглаж буй хувь хүн, байгууллагыг хэлнэ. "HiSim", "Үйлчилгээ" гэж hisim.mn веб хуудас, Messenger чатбот зэрэг цахим платформуудыг хэлнэ.

1.3. HiSim нь дата үйлчилгээг сүлжээний хамрах хүрээнд байгаа нутаг дэвсгэрт үзүүлнэ. Хэрэглэгч үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрнө.

Хоёр. Төхөөрөмжид тавигдах шаардлага

2.1. eSIM үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчийн төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байна:

  • eSIM технологийг дэмждэг байх
  • Сүлжээний түгжээгүй (unlocked) байх

2.2. Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлыг урьдчилан шалгаагүйгээс үүсэх эрсдэлийг HiSim хариуцахгүй.

Гурав. Бүтээгдэхүүн ба Үйлчилгээ

3.1. HiSim нь хэрэглэгчдэд найдвартай, хямд дата үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Үйлчилгээний чанар, хамрах хүрээг сайжруулах зорилгоор шинэчлэл, өргөтгөл хийж болно.

3.2. Шинэ бүтээгдэхүүн, сүлжээний хамрах хүрээний өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд веб хуудас, имэйл, Messenger-ээр мэдэгдэнэ.

3.3. Хэрэглэгчийн төхөөрөмж болон дата хэрэглэсэн байдлаас шалтгаалсан саатал, доголдлын хариуцлагыг HiSim хүлээхгүй.

3.4. Техникийн засвар үйлчилгээний улмаас үйлчилгээг түр хязгаарлах тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ.

Дөрөв. Худалдан авалтын зохицуулалт

4.1. Хэрэглэгч eSIM худалдан аваад идэвхжүүлж ашиглаж эхэлсэн тохиолдолд буцаан олголт хийгдэхгүй.

4.2. Хэрэглэгч төхөөрөмжийн нийцтэй байдлыг шалгаагүйгээс үүсэх асуудлыг өөрөө хариуцна.

4.3. Худалдан авсан боловч ашиглаж эхлээгүй eSIM-ийн буцаан олголтын хүсэлтийг зургаадугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.

Тав. Төлбөрийн журам

5.1. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг HiSim-ийн санал болгосон төлбөрийн хэрэгслээр (QPay, SocialPay, банкны карт, эсвэл Messenger чатбот) төлнө.

5.2. Төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд HiSim үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

Зургаа. Буцаан олголт

6.1. Системийн алдаа: Системийн алдаанаас eSIM суулгагдаагүй тохиолдолд хэрэглэгч 30 хоногийн дотор нотлох баримт (скриншот) илгээвэл буцаан олголт хийгдэнэ.

6.2. Идэвхжүүлсэн eSIM-ийн доголдол: Системийн алдаанаас eSIM хэвийн ажиллаагүй тохиолдолд нотлох баримтын үндсэн дээр буцаан олголт хийгдэнэ.

6.3. Буцаан олголтын хүсэлтийг ажлын 5-7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

6.4. Буцаан олголт хийгдэхгүй: eSIM ашиглагдаж эхэлсэн (1 байт дата хэрэглэсэн); төхөөрөмжийн нийцтэй байдлыг шалгаагүй; дата бүрэн хэрэглэгдсэн тохиолдолд.

Долоо. Санал, гомдол, маргаан шийдвэрлэх

7.1. Хэрэглэгч санал, гомдол, хүсэлтийг дараах сувгаар илгээнэ:

7.2. Маргааныг харилцан яриа хэлэлцээрээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

7.3. Тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Найм. Хэрэглэгчийн зөвшөөрөл

8.1. HiSim нь Үйлчилгээний Нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцах боломж олгосны үндсэн дээр хэрэглэгч зөвшөөрөл өгнө.

8.2. Хэрэглэгч энэхүү нөхцөлийг бүрэн уншиж, ойлгосон бөгөөд бүх заалтыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна.

Бидэнтэй холбогдох

Асуулт байвал support@hisim.mn хаягаар холбогдоно уу.