Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 4-р сарын 1

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Метавайз Солюшнс (цаашид "Мэдээлэл хариуцагч" гэх) нь hisim.mn веб хуудас, Facebook Messenger чатбот болон бусад цахим сувгаар дамжуулан хэрэглэгчдэд олон улсын eSIM дата үйлчилгээг үзүүлдэг.

1.2. Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.3. "Хэрэглэгч" гэж бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, мэдээлэл авах зорилгоор hisim.mn платформыг ашиглаж буй хувь хүн, байгууллагыг хэлнэ. "Үйлчилгээ" гэж hisim.mn веб хуудас, Messenger чатбот зэрэг цахим платформуудыг хэлнэ.

Хоёр. Хувийн мэдээлэл цуглуулах зорилго

2.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээллийг цуглуулж, боловсруулна.

2.2. HiSim.mn-ийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор хувийн мэдээллийг цуглуулна. Энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.

2.3. Хэрэглэгч нь hisim.mn-д үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд мэдээллийг буруу оруулснаас үүдсэн аливаа хохирлыг өөрөө хариуцна.

Гурав. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих

3.1. Мэдээлэл хариуцагч нь Метавайз Солюшнс байна.

3.2. Хэрэглэгч нь энэхүү бодлоготой холбоотой асуудлаар privacy@hisim.mn хаягаар холбогдож санал, хүсэлт, гомдлоо илгээнэ.

Дөрөв. Цуглуулах мэдээллийн жагсаалт

4.1. Үйлчилгээг бүрэн гүйцэт авахын тулд дараах мэдээллийг цуглуулна:

ӨгөгдөлЗорилго
Имэйл хаягНэвтрэх, захиалгын мэдээлэл, QR код хүргэх
Утасны дугаарЗахиалгын мэдэгдэл хүргэх
Худалдан авалтын мэдээлэлТехникийн тусламж, үйлчилгээ сайжруулах
Төхөөрөмжийн мэдээлэлТехникийн тусламж, eSIM нийцтэй байдлыг шалгах

4.2. Мэдээллийг дараах сувгаар цуглуулж болно: HiSim.mn веб хуудас, Facebook Messenger чатбот, Google/Apple нэвтрэлт.

Тав. Мэдээллийг боловсруулах, хадгалах

5.1. Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж ашиглана: үйлчилгээг тогтвортой хүргэхэд; өөрчлөлтийг мэдэгдэхэд; таниулах, баталгаажуулахад; техникийн тусламж үзүүлэхэд; гомдол шийдвэрлэхэд; үйлчилгээг сайжруулахад; хуулийн шаардлагыг хангахад.

5.2. Хэрэглэгчийн мэдээллийг Монгол Улсын кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар аюулгүй хадгална.

5.3. Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Нэвтрэх эрхээ алдсанаас үүдсэн хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй.

Зургаа. Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

6.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, худалдахгүй.

6.2. Эрх бүхий албан тушаалтан Хэрэглэгчийн мэдээллийг хувийн зорилгоор задруулахыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Долоо. Хэрэглэгчийн эрх

7.1. Хэрэглэгч хувийн мэдээллээ хэдийд ч өөрчлөх эрхтэй.

7.2. Хэрэглэгч зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болно. Цуцлах хүсэлтийг privacy@hisim.mn хаягаар илгээнэ.

7.3. Бүртгэл устгах хүсэлт гаргасан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор системээс устгаж мэдэгдэнэ.

7.4. Кибер халдлага эсвэл системийн гэмтлээс хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд имэйл болон утсаар нэн даруй мэдэгдэнэ.

Найм. Бодлогод өөрчлөлт оруулах

8.1. Хууль тогтоомжийн өөрчлөлт, цаг үеийн нөхцөлөөс шалтгаалан энэхүү бодлогод өөрчлөлт оруулж, hisim.mn-д нийтлэх бөгөөд Хэрэглэгч танилцах үүрэгтэй.

8.2. Өөрчлөлт мэдэгдсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр болно.

Бидэнтэй холбогдох

Энэхүү бодлоготой холбоотой асуулт байвал privacy@hisim.mn хаягаар холбогдоно уу.