Очих улсаа сонгоод дата багцаа аваарай.
Эхлэх үнэ ойролцоо. Яг үнийг багцаас харна.
Багцаа сонгоод, төлбөрөө төлж, иСим-ээ суулгаарай.
Багцаа сонгоод QPay эсвэл картаар төлнө. QR код имэйлээр ирнэ. Wi‑Fi-тай үедээ уншуулаад, аяллын шугамаа дата болгоорой. Алхам бүрийг суулгах зааварт бичсэн.
Ихэнх багцыг Монголдоо, Wi‑Fi-тай үедээ суулгаж болно. Хугацаа хэзээ эхлэхийг тухайн багцын тайлбараас шалгаарай. Зарим багц суулгасан даруй, зарим нь очсон улсынхаа сүлжээнд холбогдоход эхэлдэг.
Тухайн багц дэмждэг бол ижил иСим дээрээ дата нэмж болно. Дэмжихгүй бол шинэ багц авна. Үлдэгдлээ хэрэглээ шалгах хуудаснаас харна.
iPhone XS (2018) болон түүнээс хойшхи загвар, Samsung Galaxy S21+, Google Pixel 4+ дэмждэг. Тохиргоо дотроос иСим нэмэх мөр байгаа эсэхийг шалгаарай.
Хоёр SIM зэрэг ажилладаг утсанд Монголын дугаараа үлдээгээд, гадаад датагаа аяллын иСим-ээр авч болно. Үндсэн дугаарын дата роумингыг унтрааж үлдээгээрэй.