Зуны аялал, Европ — иСим-ийн тухай мэдэх ёстой зүйлс
Зуны аялал Европт иСим хэрэглэх нь зүйтэй юу? HiSim.mn-ээс роумингийн асуудлыг хэрхэн шийдэх вэ.
HiSim.mn редакц
Ачаалж байна...
Зуны аялал Европт иСим хэрэглэх нь зүйтэй юу? HiSim.mn-ээс роумингийн асуудлыг хэрхэн шийдэх вэ.
HiSim.mn редакц
Аяллын eSIM зөвлөх
Долдугаар сар. Франкфурт, Парис, Рим, Барселона — хаалга бүхэн нээлттэй, онгоц бүхэн дүүрэн. Монгол хүн зун болгон Европ руу ингэж урсдаг юм байнаа... Гэтэл нисэх буудалд буугаад л эхний асуудал гарна: интернет хаанаас авах вэ?
Нэг найз маань Вена буудалд физик SIM хайгаад 40 минут алдсан гэж ярьсан. Картаа ч тааруулсан, паспортоо ч үзүүлсэн, гэтэл тэр дэлгүүр Монгол картаар гүйлгэдэггүй байжээ. Тэгэхэд л eSIM-ийн утга нь нэг мэдрэгддэг юм байнаа — гэрээсээ бэлдчихсэн байхад тэр 40 минутыг буудлын кофенд зарцуулж болно.
Энэ бол хамгийн их асуудаг зүйл. Ерөнхийдөө 7–14 хоногийн аяллын хувьд 5–10GB хангалттай байдаг — Google Maps явуулах, зураг upload хийх, мессеж бичих зэрэгт. Хэрэв Reels харж, видео stream хийх дуртай бол 15–20GB авсан нь дээр. Европ дотор WiFi элбэг байдаг ч гудамжинд явж байхдаа тасраад байхыг хүсдэггүй биз дээ.
hisim.mn дээр Герман болон Европ-д хамаарах хэд хэдэн сонголт байгаа. Улсаа сонгоод үнэ болон багцуудыг өөрөө харчихаарай — улсаа сонгоод үнэ харах нь хамгийн зөв.
Зарим eSIM нь нэг улсад, зарим нь бүхэл Европын бүсэд ажилладаг. Герман, Франц, Итали, Испани, Австри, Нидерланд зэрэг их явдаг газрууд бүгд хамрагдсан байдаг. Хэрэв маршрут нь Турк эсвэл Дубайгаар дамжих бол тусдаа нэг л план авах хэрэгтэй болдог — тэрийг ч хисимээс харж болно.
hisim.mn дээр орж, улсаа сонгоно. Хэдэн хоног, хэдэн GB хэрэгтэйгээ бодоод нэгийг нь авчихна. Төлбөрийг гар утснаасаа л хийнэ, QR кодоо имэйлээр авна, тэрийгээ скан хийгээд л болоо. Онгоцонд суухаасаа өмнө бэлдэж байвал буухтай зэрэгцэн интернет ажиллаад эхэлнэ.
Зуны аялал хамгийн богино... Буцаад ирэхэд л мөрөөдлийн аялал болж хоцорч байдаг юм. Тэр аялал дотроо SIM хайж, дараалалд зогсохоосоо зайлсхийгээд, Эйфелийн цамхагийн доор зогсоод нэг л фото авчихаарай. Сайхан аялаарай 🌍
Германаас Европын бүсийн планууд — улсаа сонгоод үнэ харна уу
iPhone болон Android-д хэрхэн суулгахыг алхам алхмаар тайлбарлав
1 минутанд идэвхжинэ. QR кодоор шууд холбоно.