Хятад, Япон, Солонгос — гурвыг нэгэн зэрэг явна уу? иСим-ийн тухай
Сеул, Токио, Бээжин нэг аяллаар явах бол иСим сонголт чинь маш чухал. HiSim.mn-д хариулт бэлэн байна — Great Firewall-аас эхлэн тус тус тайлбарлав.
Ачаалж байна...
Сеул, Токио, Бээжин нэг аяллаар явах бол иСим сонголт чинь маш чухал. HiSim.mn-д хариулт бэлэн байна — Great Firewall-аас эхлэн тус тус тайлбарлав.
HiSim.mn редакц
Аяллын eSIM зөвлөх

Сеул → Токио → Бээжин гэж ярихад л догдлом. Монголчууд сүүлийн үед гурваар нь явж байгаа нь ихэссэн. Гэхдээ интернетээ урьдчилж шийдэхгүй бол Бээжингийн буудалд буугаад л утсаа бариад зогсоно... сүлжээгүй, газрын зураг ч байхгүй, найзтайгаа ч холбогдож чадахгүй.
Японд нэг SIM, Солонгост өөр, Хятадад дахиад нэг — буудал болгонд дэлгүүр хайж цаг алддаг. "Буудлын Wi-Fi л хангалттай" гэж боддог хүн олон. Харин Токиогийн метрод картаа алдаад хаана байгаагаа мэдэхгүй болвол яах вэ? Нисэхээсээ өмнө нэг eSIM суулгаад гурван улсад санаа амар явах нь хамаагүй дээр л дээ.
Энэ хоёр улсад eSIM жигд, найдвартай ажилладаг. HiSim.mn дээр тусдаа болон хос багц бий — улсаа сонгоод хугацаа, нөхцөлийг харж болно. Японы 4G/5G сүлжээ маш тогтвортой, Солонгост ч ялгаагүй. Кафед сууж ажлаа хийх, метроны зогсоол хайх, зураг Stories-д оруулах — бүгд асуудалгүй.
Хятадад Google, Instagram, WhatsApp хоригтой — энэ нууц биш. Харин зарим eSIM гаднын маршрутаар дамждаг тул тэдгээр апп-ийг ашиглах боломжтой байдаг. HiSim.mn дээрх Хятадын багцын тайлбарыг заавал уншаарай — яг ямар сүлжээнд холбогддог, Google ажиллах эсэхийг. Буруу сонговол Бээжинд нэг ч апп нээхгүй байж мэднэ.
/plans хуудас руу ороод улсаа сонгоно — Япон, Солонгос тус бүрт eSIM бий. Хятадын хувьд тайлбарыг сайн уншаарай. Захиалсны дараа QR код имэйлээр ирнэ, утасныхаа тохиргооноос скан хийгээд л болоо. Асуух зүйл байвал HiSim.mn-ийн чатаар монголоор асуугаарай — хариулна.
Токио, Осак, Киото — интернеттэй явна уу
Сеул, Пусан, Жежү — хурдан интернет
Бээжин, Шанхай — тайлбарыг уншаарай