Америк иСим — Монгол аялагчийн гарын авлага (АНУ)
Нью-Йорк, Лос Анжелес, Сан Францискод иСим: T-Mobile, AT&T сүлжээ, хэдэн GB хэрэгтэй, Uber/Maps ашиглах, Монголоос урьдчилан захиалах — HiSim.mn.
Ачаалж байна...
Нью-Йорк, Лос Анжелес, Сан Францискод иСим: T-Mobile, AT&T сүлжээ, хэдэн GB хэрэгтэй, Uber/Maps ашиглах, Монголоос урьдчилан захиалах — HiSim.mn.
HiSim.mn редакц
Аяллын eSIM зөвлөх
Америк (АНУ) — сургалт, ажил, аялал, гэр бүлээр зочлох зорилгоор Монголчуудын их очдог чиглэл. Нью-Йорк, Лос Анжелес, Сан Франциско, Чикаго, Майами зэрэг хотуудад Uber/Lyft, Google Maps, Apple Pay, банкны апп, ажлын Slack/Zoom — бүгд тогтвортой дата шаарддаг. АНУ-д роуминг ихэвчлэн маш үнэтэй тул eSIM нь хамгийн оновчтой сонголт.
АНУ-д дата хэрэглээ ихэвчлэн өндөр — Maps, мессеж, сошиал, заримдаа видео дуудлага. Богино аялалд 5–10 GB, сарын аялал эсвэл ажлын видео call ихтэй бол 10–20 GB эсвэл хязгааргүй багц сонгоорой.
АНУ-д T-Mobile, AT&T, Verizon гурван том оператор түгээмэл. Аялалын eSIM ихэвчлэн T-Mobile эсвэл AT&T сүлжээнд холбогдоно — хот, дагуул хотод 4G/5G бүрхэц сайн. Цөл, уулын бүс, замын хөдөлгөөнд оператороос хамаарч сигнал өөрчлөгдөж болно.
Америк очихоос өмнө Монголд Wi-Fi эсвэл мобайл дата дээр QR-аа суулгаарай. Очсон улсдаа: eSIM-ийг дата SIM болгож, Data Roaming ON. Зарим тохиолдолд газар дээр идэвхжүүлэх шаардлагатай багц байж болно — захиалгын имэйлийн зааврыг уншина уу. Зурагтай заавар: «Суулгах заавар» хуудас.
1 минутанд идэвхжинэ. QR кодоор шууд холбоно.