Миний утас eSIM (иСим) дэмждэг үү?
Хамгийн хурдан арга: утаснаасаа *#06# залгаарай. EID гэсэн урт дугаар гарвал таны утас eSIM дэмждэг.
✓ iPhone
iPhone XS, XS Max, XR, 11, SE (2020, 2022), 12, 13, 14, 15, 16, 17 бүх загвар
⚠ Эх газрын Хятадад худалдсан iPhone eSIM-гүй (2 физик SIM-тэй). Хонконг, Макаогийн ихэнх загвар мөн eSIM-гүй.
✓ iPad
Cellular (SIM-тэй) iPad Pro, iPad Air 3+, iPad 7+, iPad mini 5+
✓ Samsung
Galaxy S20, S21, S22, S23, S24, S25 цуврал; Z Fold, Z Flip бүх загвар
⚠ A цувралаас зөвхөн зарим шинэ загвар (A35, A54, A55 г.м) зарим улсад eSIM-тэй. Хятад, Хонконг загвар eSIM-гүй байж болно.
✓ Google Pixel
Pixel 3, 4, 5, 6, 7, 8, 9 бүх загвар (Pixel 3a зарим бүс)
✓ Xiaomi
Xiaomi 12T Pro, 13, 13T, 14, 14T, 15 цуврал
⚠ Хятад хувилбар (CN ROM) ихэвчлэн eSIM-гүй. Redmi-ийн ихэнх загвар eSIM-гүй.
✓ Huawei
P40, P40 Pro, Mate 40 Pro
⚠ Хятад хувилбар eSIM-гүй.
✓ OPPO
Find X3 Pro, Find X5, Find X5 Pro, Find X8
⚠ Олон улсын хувилбар.
✓ Motorola
Razr цуврал, Edge 40, Edge 50
Түгээмэл асуулт
Миний утас eSIM дэмждэг эсэхийг яаж мэдэх вэ?
Утаснаасаа *#06# залгана. EID гэсэн 32 оронтой дугаар гарвал eSIM дэмждэг. Гарахгүй бол дэмжихгүй.
Хятадаас авсан iPhone eSIM-тэй юу?
Үгүй. Эх газрын Хятадад худалдсан iPhone 2 физик SIM-тэй, eSIM-гүй. Хонконг, Макаогийн ихэнх загвар мөн адил.
Утас түгжээтэй (carrier lock) байвал болох уу?
Үгүй. Операторт түгжигдсэн утсанд өөр eSIM ажиллахгүй. Тохиргоо → Ерөнхий → Тухай хэсгээс «No SIM restrictions» гэж байгаа эсэхийг шалгаарай.
Монгол дугаар маань ажилласаар байх уу?
Тийм. Физик SIM дээрх дугаар хэвээр, аялалын eSIM зөвхөн дата өгнө. Хоёуланг нь зэрэг ашиглах боломжтой.
Утас тань тохирч байна уу? Аялах улсаа сонгоорой.
eSIM багц үзэх